Wednesday, May 18, 2011

5-р сарын 17 буюу IDAHO

ДЭМБ ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа болон трансжендерийг сэтгэцийн өвчин гэж үзэн өөрсдийн гаргадаг өвчний жагсаалтандаа бүртгэсэн. Харин 1990 оны 5-р сарын17ны өдөр уг сэтгэцийн өвчний жагсаалтаасаа ижил хүйсийн бэлгийн чиг байримжаа болон трансжендерийг албан ёсоор хассан байна. Түүнээс хойш энэ өдрийг "International Day Against Homophobia and Transphobia" гэж нэрлэн ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх дэлхий нийтийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил ЛГБТ төв ТББ-аас зохион байгуулсан "гомофоби, трансфобийн эсрэг дэлхийн нийтийн өдөр" нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Манайхан өөрт тохиолдсон ботид түүхээ ярьж дараа нь түүнийгээ бяцхан жүжиглэсэн тоглолтоор тэнд байсан хүмүүст үзүүлсэн. Маш их сонирхолтой байсан. Дараа нь баримтад кино үзүүлсэн. Маш их сэтгэл эмзэглүүлсэн ботид түүхүүдийг харсан. Үнэхээр яг ийм юм байдаг ш дээ гэж дотроо бухимдаж суусан. Хоёр гей залуу хурмаа хийж байгаа хэсэг гарахад найз залуутайгаа хурдхан л хурмаа хиймээр санагдсан шүү. Хүмүүс тэр хоёрыг маш их дэмжиж байсан. Бас би хүүгээ ойлгодог тэр ижил хүйстэн байх нь надад хамаагүй тэр түүний л амьдрал би түүндээ хайртай тэр миний хүү гээд хамтдаа жагсаал дээр алхаж байсан ээжийг хараад их сэтгэл хөдлөсөн. За тэгээд тараад ЛГБТ төв дээрээ очиж баахан л юм ярилаа. Ямар ч байсан ирээдүй гоё харагдаж байна. Хэзээ нэгэн цагт Монголдоо бид "LGBT pride parade" хийх өдөр ирэх байхаа.

1 comment:

  1. Харамсалтай нь транс байдлыг одоо хүртэл сэтгэцийн өвчин гэж үзсэн хэвээр л байгаа. Харин түүний эсрэг бид өнгөрсөн жил 10 сарын 23-нд транс байдлыг патологжуулах буюу транс байдлыг өвчин эмгэг хэмээн үзэхийн эсрэг дэлхийн үйл ажиллагаанд нэгдэж цугласан шүү дээ. Амны билгээс ашдын билэг, зөндөө сайхан юм бичээрэй :)))))

    ReplyDelete