Wednesday, May 11, 2011

Анна Каренина

"Ном бол ертөнцийг харах цонх юм". Энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй байхаа. Амьдралдаа ганц л ном уншиж байсан нь Эрнст Рифгатович Мулдашевийн "Хүн мичнээс үсээгүй" бүтээл. Миний үзэл бодол, сонирхолтой таар ч байсан болохоор хичээнгүйлэн бүр амтархан уншсан биз. Тэрнээс биш би гэдэг хүн тийм ч ном унших дуртай биш байсан. Уншаад их юмыг олж мэдсэн их сонирхолтой ном. Энэ номыг манай хүн (манай хүн гэснээс бид 2 маш олон зүйлийн талаар ярилцаж бие биенийгээ сайн ойлгосон тэгээд буцаад нийлчихсэн одоо бүх юм шинээр эхэлсэн болохоор гоё байна өө) унш гэж зөвлөж байсын. Номыг нэг уншаад амтанд нь орчихвол салахын аргагүй юм байна лээ. Бараг унтаж чадахгүй хэхэ. За тэгээд өнөөдөр гэнэт ном авмаар санагдаад номын дэлгүүр орлоо. Манай хүн Галсансүхийн постпанк шүлгийн ном авсан харин би Л.Н.Толстойн "Анна Каренина" гэдэг бүтээлийг авлаа. Уран зохиол уншиж үзмээр санагдаад бас тэгээд олон зүйлийг мэдэх байх гэж бодоод. Ер нь ойрдоо олон зүйлийг мэдэж, өөрийгөө боловсруулмаар санагдаад байхын. Манай хүн бид 2 үе үе ингэж гэгээрнэ гэдэг нь болдог юм шиг байгаан хэхэ. Бага зэрэг Толстойгийн тухай ярьвал зохиол бүтээл нь 19-р зууны дэлхийн утга зохиолын сор болсон Оросын аугаа их зохиолч. Лев Николаевич Толстой 1828 оны 9-р сарын 9 нд Тула мужийн Ясная Поляна гэдэг газар төрч 1910 оны 11-р сарын 20 нд 82 насандаа нас баржээ. Түүний бүтээлийн өв 100 шахам ботиор хэмжигддэг бөгөөд "Дайн ба энх", "Сэхээрэлт" зэрэг томоохон бүтээлүүд байдаг. "Анна Каренина" Толстойг нэр алдарт гаргасан "Дайн ба энх"-ийн дараа орох хоёр дохь томоохон бүтээл нь бөгөөд дэлхийн хэмжээнд 30-аад кино хийгдсэн тоо баримт байдаг юм байна. Өө нээрээ бас цагаан хоолтон тариачин хүн байсан гэсэн. Зарим бүтээлийнхээ баатруудаар дамжуулан Орос оронд ноёрхсон ёс суртал, зан үйл, үзэл санааны талаарх өөрийн гэсэн тайлбараа гаргадаг байжээ. За за бушуухан номондоо салхи оруулмаар байна......

No comments:

Post a Comment