Wednesday, May 18, 2011

5-р сарын 17 буюу IDAHO

ДЭМБ ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа болон трансжендерийг сэтгэцийн өвчин гэж үзэн өөрсдийн гаргадаг өвчний жагсаалтандаа бүртгэсэн. Харин 1990 оны 5-р сарын17ны өдөр уг сэтгэцийн өвчний жагсаалтаасаа ижил хүйсийн бэлгийн чиг байримжаа болон трансжендерийг албан ёсоор хассан байна. Түүнээс хойш энэ өдрийг "International Day Against Homophobia and Transphobia" гэж нэрлэн ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх дэлхий нийтийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил ЛГБТ төв ТББ-аас зохион байгуулсан "гомофоби, трансфобийн эсрэг дэлхийн нийтийн өдөр" нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Манайхан өөрт тохиолдсон ботид түүхээ ярьж дараа нь түүнийгээ бяцхан жүжиглэсэн тоглолтоор тэнд байсан хүмүүст үзүүлсэн. Маш их сонирхолтой байсан. Дараа нь баримтад кино үзүүлсэн. Маш их сэтгэл эмзэглүүлсэн ботид түүхүүдийг харсан. Үнэхээр яг ийм юм байдаг ш дээ гэж дотроо бухимдаж суусан. Хоёр гей залуу хурмаа хийж байгаа хэсэг гарахад найз залуутайгаа хурдхан л хурмаа хиймээр санагдсан шүү. Хүмүүс тэр хоёрыг маш их дэмжиж байсан. Бас би хүүгээ ойлгодог тэр ижил хүйстэн байх нь надад хамаагүй тэр түүний л амьдрал би түүндээ хайртай тэр миний хүү гээд хамтдаа жагсаал дээр алхаж байсан ээжийг хараад их сэтгэл хөдлөсөн. За тэгээд тараад ЛГБТ төв дээрээ очиж баахан л юм ярилаа. Ямар ч байсан ирээдүй гоё харагдаж байна. Хэзээ нэгэн цагт Монголдоо бид "LGBT pride parade" хийх өдөр ирэх байхаа.

Урсгал сөрөв

Сая хэд хоног надад яг л урсгал сөрж яваа юм шиг л санагдаж байлаа. Хүн бүхэн миний эсрэг. Бүр миний талд байх ёстой гэж боддог хүмүүс маань хүртэл миний эсрэг байгаа юм шиг. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэх зүйл надад ер байхгүй болчихсон. Яах ёстойгоо ч ойлгохгүй, юу ч хийж байгаагаа мэдэхгүй байлаа. Хэн ч намайг дэмжихгүй, урам өгөх ч хүн байхгүй. Хамгийн хэцүү зүйл чинь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах юм байна бурхан минь. Бүх юм дутуу санагдаад юу ч бүтэхгүй, болохгүй байгаа юм шиг. Дотоод ертөнц сэтгэл маань ямар ч өнгөгүй бүр түнэр харанхуй болчихсон байлаа. Гэхдээ угийн сэтгэлийн хадтай, өөдрөг юм болохоор хэхэ одоо бол зүгээр байна. Байнга л ирээдүйгээ өөдрөгөөр хардаг, тэгээд бас ямар ч хэцүү байдалаас гарч чаддаг юм шиг байна. Бусад хэн нэгэн тэгдэггүй юм аа гэхэд ядаж өөрөөрөө бахархаж, өөрийгөө үнэлэж, өөртөө итгэлтэй, өөртөө урам өгч байя даа...

Wednesday, May 11, 2011

Анна Каренина

"Ном бол ертөнцийг харах цонх юм". Энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй байхаа. Амьдралдаа ганц л ном уншиж байсан нь Эрнст Рифгатович Мулдашевийн "Хүн мичнээс үсээгүй" бүтээл. Миний үзэл бодол, сонирхолтой таар ч байсан болохоор хичээнгүйлэн бүр амтархан уншсан биз. Тэрнээс биш би гэдэг хүн тийм ч ном унших дуртай биш байсан. Уншаад их юмыг олж мэдсэн их сонирхолтой ном. Энэ номыг манай хүн (манай хүн гэснээс бид 2 маш олон зүйлийн талаар ярилцаж бие биенийгээ сайн ойлгосон тэгээд буцаад нийлчихсэн одоо бүх юм шинээр эхэлсэн болохоор гоё байна өө) унш гэж зөвлөж байсын. Номыг нэг уншаад амтанд нь орчихвол салахын аргагүй юм байна лээ. Бараг унтаж чадахгүй хэхэ. За тэгээд өнөөдөр гэнэт ном авмаар санагдаад номын дэлгүүр орлоо. Манай хүн Галсансүхийн постпанк шүлгийн ном авсан харин би Л.Н.Толстойн "Анна Каренина" гэдэг бүтээлийг авлаа. Уран зохиол уншиж үзмээр санагдаад бас тэгээд олон зүйлийг мэдэх байх гэж бодоод. Ер нь ойрдоо олон зүйлийг мэдэж, өөрийгөө боловсруулмаар санагдаад байхын. Манай хүн бид 2 үе үе ингэж гэгээрнэ гэдэг нь болдог юм шиг байгаан хэхэ. Бага зэрэг Толстойгийн тухай ярьвал зохиол бүтээл нь 19-р зууны дэлхийн утга зохиолын сор болсон Оросын аугаа их зохиолч. Лев Николаевич Толстой 1828 оны 9-р сарын 9 нд Тула мужийн Ясная Поляна гэдэг газар төрч 1910 оны 11-р сарын 20 нд 82 насандаа нас баржээ. Түүний бүтээлийн өв 100 шахам ботиор хэмжигддэг бөгөөд "Дайн ба энх", "Сэхээрэлт" зэрэг томоохон бүтээлүүд байдаг. "Анна Каренина" Толстойг нэр алдарт гаргасан "Дайн ба энх"-ийн дараа орох хоёр дохь томоохон бүтээл нь бөгөөд дэлхийн хэмжээнд 30-аад кино хийгдсэн тоо баримт байдаг юм байна. Өө нээрээ бас цагаан хоолтон тариачин хүн байсан гэсэн. Зарим бүтээлийнхээ баатруудаар дамжуулан Орос оронд ноёрхсон ёс суртал, зан үйл, үзэл санааны талаарх өөрийн гэсэн тайлбараа гаргадаг байжээ. За за бушуухан номондоо салхи оруулмаар байна......

Sunday, May 8, 2011

Надад хэцүү байна...

Надад хэцүү байна. Хайртай хүнээсээ салахын зовлон ямар аймшигтай байдаг юм бэ? Би түүнийгээ санаад байна ш дээ. Дандаа хамтдаа жаргалтай байдаг байсан болохоор одоо ганцаараа цаашдаа амьдрана гэж бодохоор амьсгалж чадахгүй болчих юм. Өглөө амьд сэрч, амьдрахын төлөө хийх үйлдэл бүхний минь утга учир чи минь байж дээ. Өчигдөр бараг унтаж чадсангүй элдвийн л юм бодогдож хонолоо. Хамтдаа байхад ямар гоё байсан юм бэ? Маш олон дүр зураг нүдний өмнөөр ээлжилж байна. Чиний инээсэн, уурласан, баярласан, гомдсон гээд бүхий л дүр зураг. Бас гэр орон, гадаа гудамж, кино театр, хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, паб, буудал, амралтын газар, парти гээд мэдэхгүй ээ маш олон...  Гэхдээ хамгийн гоё нь энэ зургууд дээр хоёулаа дандаа хамтдаа эрх чөлөөтэй, юу ч бодохгүй, аз жаргалтай байна. Надад хэцүү байна. Уйлан байж хэдэн үгийг сэтгэлээсээ зөөж гаргаж ядна. Хүн бүхэн чи бид хоёрыг хараад сайхан хосууд гэж дуу алддаг байсан. Зарим нь бүр атаархаж, суралцаж байж. Чи бид хоёр үлгэр жишээ сайхан хосууд байж дээ. Хоёуланд нь хос олон гоё юм байдаг байж дээ. Хос цаг, хос бөгж, хос гинж, хос цамц, хос футболк, хос дугаар гээд маш олон. Гэхдээ хамгийн гол нь хос зүрх, хос сэтгэл, хос мөрөөдөл байж. Би чамайгаа санаад байна...

Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ
Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа

Дэлхийгээ гандааж саналаа... Ямар аймар үг вэ? Чамайг надаас явсан болохоор дэлхий хүртэл гандчих шиг л боллоо. Надад ямар ч зүйл өнгөгүй харагдаж, ямар ч зүйл аниргүй мэт болчихжээ. Сүүлд чиний минь сонсогсон дууны үг ч гэсэн надад одоо маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна.

Өөр хэнд ч сөгнөөгүй тийм их хайраар
Өр зүрхэндээ чамайг би хайрлаж явсан
Дуу шиг амьдралын дарсанд согтож
Дурлалынхаа хөлд бүхнийг золиосолж байсан

Ертөнцөд учрахгүй ерөөлт их хайраар
Ер бусын чамайг би хайрлаж явсан
Зүүд шиг амьдралын мананд хөглөгдөж
Зүрхнийхээ гүнд орчлонг багтааж байсан

Зөвхөн тэр хайрандаа үнэн ч үлдэхийн төлөө
Зөнгөөрөө өөртөө ч би үрэлгэн хандсан
Хайрт минь энэ миний буруу юу
Харалган явсан чиний буруу юу

Мандах нар шиг гэгээн их хайраар
Маргад эрдэнийн чамайг би хайрлаж явсан
Уул шиг амьдралын сүрэнд дарагдаж
Улаан гал шиг уруул минь шатаж байсан

Энэ миний дурлал зүрнээс минь унадарч
Эзэгнэж байсан чиний зүрхэнд шингэсэн
Сэрүүхэн үдэш саран жаргахад
Сэтгэлийн нулимс орчлонд үерлэж байсан

Зөвхөн тэр хайрандаа үнэн ч үлдэхийн төлөө
Зөнгөөрөө өөртөө ч би үрэлгэн хандсан
Хайрт минь энэ миний буруу юу
Харалган явсан чиний буруу юу

Одоо надад итгэл алга, урам алга, утга ч алга.. Зүрх минь мөс, сэтгэл минь хад болчихлоо. Санах тоолонд, урсах нулимс бүхэнд надад бүр хэцүү болж байна. Хайраа би чамдаа хязгааргүй их хайртай.....

Monday, May 2, 2011

Арай ч дээ... тэнэг гэхэд арай л тэнэг

Өчигдөр миний хайр эрчүүд блогоос үнэхээр аймар нийтлэл уншснаа хэллээ заавал уншаарай гэж хэлсэн. Тэгээд уншлаа үнэхээр тэнэг гэхэд арай л тэнэг бүр мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүй, ухамсаргүй сэтгүүлчийн нийтлэл байлаа. Shuud.mn сайтын сэтгүүлч гэнээ арай ч дээ ЛГБТ хүмүүс бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл баримжаагаа сонгодог, зарим нь уруу татагддаг, сонирхдог, олдмоор хөгжидөг, төрөлхийн гэдэг нь худлаа гэнэ шүү. Хамгийн тэнэг нь мэдээлэлгүй, хайр халамж дутагддаг, буруу хүмүүжил буюу хүмүүжлийн доголдол, сэтгэл санааны гүн шархтай, үзэл бодол нь төлөвшөөгүй, мэдлэг боловсрол султай хүмүүс ЛГБТ болж нийгмийг завхруулж үндэстэн мөхөөх гэж байгаа юм байх өө. Уншаад бүүр зүгээр сууж чадсангүй ээ блогтоо бас бичлээ. Уур хүрч үхэх гэж байна. Иймэрхүү өөрсдөө мэдлэг боловсрол сул сэтгүүлчтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн сайтад ажилдаг сэтгүүлч хувийн үзэл бодлоо ингэж бичиж буруу мэдээлэл нийгэмд өгөх нь сэтгүүлчийн ёс зүйд нийцэхгүй мэт санагдаж байна. За тэгээд бичсэн байдлыг бас хараад байгаараа цул алдаа. Нийтлийг нь тэр чигт нь тавьлаа. Өө нээрээ тэгээд тэр сэтгэгдлүүд нь бас аймар за мэдэхгүй бүүр бухимдаад байна. Хамгийн тэнэг нь лекц, сургалтанд суулгаж биднийг зөв заманд нь оруулна гэнэ шүү.


Монголын ЛГБТ хүмүүс хэмээх хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө амьдралын хэв маяг үзэл бодлыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрчимтэйгээр дуу хоолойгоо илэрхийлэх болжээ. маш олон сайтуудад эдгээр хүмүүсийн талд дуу хоолойгоо илэрхийлсэн мэдээлэл, ведио бичлэгүүд тавигдах болж. Мөн НҮБ-ийн монголын ардчилалд өгсөн дүнэлтээр "ЛГБТ хүмүүсийн эрх ашгийн төлөө юу хийж байна?" гэсэн асуулт тавьж, энэ талын асуудал нь өөрөө ардчилалыг маань дүгнэх нэгэн үзүүлэлт болсон байх юм. Одоо бүр энэ тал дээр анхаарал давуу хандуулж байгаа нэртэй хуулийн төсөл санаачилах ажилийн хэсэг бий болсон гэнэ. харин иргэн миний бие энэ асуудал дээр бусдын харж байгаагаас өөрөөр хардаг бөгөөд ямар нэгэн байдлаар нийгэмд хүлээн зөвшөөрсөн хууль дүрэм батлах нь буруу гэж үзэж байна.

Үндэслэл:
1. Ижил хүйстнээ сонирхох бэлгийн цөөнхийн сонирхолыг төрөлхийн, олдмолоор хөгжсөн, сонирхолоороо сонгосон хэмээн гурван хэсэгт авч үзие. Тэгвэл өнөөгийн монголд байгаа ийм сонирхолтой 400-500 хүмүүсийн дунд төрөлхийн ийм шинж чанартай хүмүүс байхгүй болвуу гэж хувьдаа үздэг. Шалтгаан нь:- Энэ талын мэдээлэлийг хариглодог байсан социализмын үед ямар нэг ийм сонирхол нь ямарч гадны мэдээлэлгүйгээр илэрэн гарч ирж энэ сониорхолоор далд байдлаар амьдарч байсан хүмүүс одоог хүртэл илрээгүй байгаа. Мөн үнэхээр төрөлхийн ийм шинж чанартай төрсөн хэдий ч ямар нэгэн үзэл бодол, шашины нөлөөнөөс ч юм уу болж энэ хэв маягийн амьдралаар амьдахгүй хэмээн шийдэж өөртэйгөө тэмцэж байгаа хүмүүс байж яагаад болохгүй гэж. Гэтэл ингэж шийдсэн хүн нэгч байхгүй байгаа бөгөөд бүгд энэ хэв маягаараа цаашид ч амьдрана гэсэн хэргэлзээгүй байр суурьтай байдаг нь эдгээр хүмүүсийн бүлэгт байгаа монголчууд олдмолоор хөгжсөн цөөн тооны хүмүүс болон сонирхолын сонголтоор энэ амьдралыг сонгосон дийлэнх олонхи гэсэн бүрэлдэхүүнтэй байгааг нь илэрхийлж байна. Олдмолоор хөгжсөн гэдэг нь бага насний хөмүүжилийн буруу нөлөөнөөс болж бий болсон байх магадлалтай.

Жишээ нь:
- Төрөхдөө эрэгтэй хүүхэд хүүхэлдэйгээр тоглох, нүүрээ будах, эмэгтэй хүүхэд ноцолдож тоглох гэх мэт сөрөг талын шинж тэмдэг илрэх үед эцэг эхчүүд нь азааралгүй өхөөрдөж илүү өөгшүүлж улмаар эрэгтэй хүүхэд эмэгтэйлэг шинж чанартай, эмэгтэй хүүхэд эрэгтэйлэг шинж чанартай болж хөмүүжсэнээр насанд хүрэх үедээ ижил хүйстнээ сонирхож эхэлдэг. Мөн бэлгийн дарамт уруу даталтаас болж ийм болсон ч байж болох. Монголд олдмолоор хөгжсөн ийм шинж чанартай хүмүүс цөөн тооны байдаг нь харагддаг.

-Сонирхолын сонголтоор гэдэг нь насанд хүрч үзэл бодол оюун санааны төлөвшилөө бий болгох үедээ үзэл бодлын эрүүл бус нөлөөнд автаж, аливаа зүйлийг сонирхон бүгдийг үзэх хүсэлдээ шатаж улмаар энэ амьдралаар амьдарч яагаад болохгүй гэж гэсэн ямар нэгэн бодлогогүй дан ганц сэтгэлийн хөөрлөөр шийдсэн шийдвэрийн үр дүнд хийгдсэн сонголт юм.

Аль аль нь ямар нэгэн хараа хяналтгүй чиглүүлэггүй буруу хөмүүжилийн үр дүнд бий болсон амьдрал юм. Энэ амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь хүмүүжлийн доголдолтой, сэтгэл санааны гүн шархтай, үзэл бодлын хувьд бүрэн төлөвшөөгүй, мэдлэг боловсрол султай хүмүүс байдаг. Тиймээс ийм хүмүүстэй эрхийг нь нээх гэхээсээ өмнө ямар нэг байдлаар тулж ажиллах хэрэгтэй.

2. Эдгээр хүмүүсийн эрх ашиг гэсэн үндэслэлээр бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрснөөр Монгол шиг хүн амын ихэнх нь боловсрол болон төлөвшилийн хувьд сул дорой ийм иргэдтэй улс хүн амынхаа хэдэн хувийг, дамаа залуучуудынхаа хэдэн хувийг ийм амьдралыг ямар нэгэн хяналдгүй, бодлоггүй, байдлаар нэгэндээ татагдан хошуулах байдлаар сонгох боломжийг нээж өгөх бол... Энэ нь цөөхөн хүн амтай манай улсад хүн амын өсөлтйг хязгаарлах аюултай юм. Эдгээр хүмүүс хэдийгээр хүүхэд өргөж авах камаар гэр бүлийг бий болгож амьдарч болох болов ч хүүхэд өргөж авсанаар хүн ам нэмэгдэхгүй зөвхөн төрөлтөөр л нэмэгдэнэ.

3. Ижил хүйстэнтэйгээ амьдрал зохиож амьдарлаа гэхэд тэдний гэр бүлд өргөгдөж очиж байгаа хүүхэд бэлгийн сонирхол нь эрүүл байдлаар олонхийн хэв маягтай адил байдлаар хөмүүжих боломж бүрэлдэх болов уу гэдэг дээр эргэлзээтэй. Өөрөөр хэлвэл тэр гэр бүлд өсөж байгаа хүүхэд бэлгийн ямар нэгэн дарамт, бэлгийн цөөнхийг илүү давууд авч үзэхүйц сонголтгүй нөлөө, ятгалгад бүх амьдралаараа өртөн, автах болзошгүй юм. Өөрсдийн сонирхолыг өсгөж буй хүүхдээсээ далд байлгаж, эсвэл бэлгийн амьдралын нээлттэй эрх чөлөөг хүүхэддээ бүрэн бүрэлдүүлж амьдрах хүсэл, чадвар ЛГБТ хүмүүст байх нь бараг боломжгүй. Одоо байгаа өөрсдийн эрхийг бий болгох гэж зориод байгаа эдгээр хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэн нээснээр цаашид тэдний гэр бүлд хүмүүжих хүүхдийн эрх ашиг тодорхой хэмжээгээр боймлогдоно гэдгийг анхааран үзэх нь зүйтэй. Дан ганц Улс орны хөгжил, Хүн амийн өсөлтөөс гадна ирээдүйн тухайн гэр бүлд өсөж хөмүүжих хүүхдийн, тодруулж хэлвэл ирээдүйн иргэний хүний эрх ашиг удаан хугацаагаар боймлогдож, зөрчигдөж, хөндөгдөх болно .

Тэгвэл одоо юу хийх ёстой вэ?
Одоогоо ЛГБТ амьдралыг сонгоод байгаа монголчуудын хувьд өөрсдийнхүү эрх ашгийг хөндөгдөөд байгаа гэж үзэж байгаа нь тодорхой. Яалт ч үгүй гадуурхагдаж ЛГБТ гэж хэлсэнээрээ үзэн ядагдаж, хэн нэгэнтэй хүнийхээ хувьд эрүүл харилцах эрх нь хязгаарлагдан хөндөгдөж байгаа нь үнэн юм. Тиймээс тэдгээр хүмүүсийн нийгэмд эдлэх эрх ашгийг нь үгүйсгэн боймлохгүйгээр энэ асуудлыг шийдэхийн тулд бид эдгээр хүмүүстэй хүн ёсоор харилцан тодорхой хугацаанд системтэй байдлаар эдгээр хүмүүсийн дунд ярилцлага, лекц, сургалт , ухуулга явуулж, энэ амьдралыг сонгох болсон шалтгааныг нь сонсож, тэр тал дээр нь ажиллаж байж дараа нь ямар амьдрал сонгох тал дээр нь сонголт хийлгэж болох юм. Энэ арга хэмжээг авсанаар Олон хүмүүс нь энгийн амьдралаар амьдрахыг хичээх болно гэдэгт итгэлтэй байна. Дараагаар нь ЛГБТ амьдралаараа амьдрана гэсэн хүмүүсийн тоог харгалзан үзэж байж хууль боловсруулах алхамд орох хэрэгтэй болов уу!

Түрүүн дурьдсанаар төлөвшил хүмүүжил султай, бусдын анхаарал халамж тутагдаж байдаг хүмүүс эдний дунд их бий. Хүмүүжлийн доголдолоос болж мэдээлэл дутмаг, хөгжиж боловсрох боломжгүй нөхцөлд бусдын хайр халамжаас хол өссөн эдгээр хүмүүст зөв амьдралын хэв маягийг сонгох нь яагаад давуу болох, зөв амьралын баяр баясаглантай, аз жаргалтай тал нь юу болох тал дээр илүү сайн ойлголт өгч, тэдэнтэй тулж ажиллах нь хүн ёсны хувьд тэдэнтэй эрх тэгш байдлаар харилцаж, тэднийг засах боломж бөгөөд Тодорхой сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Гадны улс орнуудад ЛГБТ амьдралыг хүлээн зөвшөөрсөн нь Заавал даган дуурайх шаардлагатай зөв алхам биш гэж үзэж байна. Харин ч ирээдүйн иргэний эрх ашиг, Хүүхдийн хүмүүжлийн эрүүл орчинд занал хийлсэн дулимаг шийдвэр гэж хэлэх байна. Мөн ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуультай улс орнууд нь хүн амын хувьд ч манайх шиг цөөн биш учир үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлтөнд нь сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд иргэдийн ухамсар төлөвшил нь илүү давуу өөр учир сонирхолын үүднээс олноороо хошууран сонгох нь ч цөөн юм. Дээр нь үнэхээр төрөлхийн ЛГБТ шинж чанартай эсэхийг нь тогтоох генийн шинжилгээ ч гэж тэр газарт нь байдаг л байж таараа. Шаардлагатай нөхцөл бүрэлдэн тогтоогүй байхад зөвхөн эрхийг нь нээх нь зүйтэй гэсэн нэг талыг баримталсан үзлээр хандах нь монголын нөхцөлд аюултай гэж үзэж байна.

Миний хувьд Тэдгээр хүмүүстэй харилцан ухуулах ажилыг өөрөө сэтгэлдээ хүртэл хийхсэн, хамгийн гол нь эрүүл сэтгэхүйгээр бус энэ асуудалд хандан сонголтоо хийж байгаа хүмүүст бүрэн мэдээлэл өгч ойр ажиллаж байж дахин сонголт хийх боломжийг нт нээхсэн гэж маш их хүсэж байна. Энэ ажил үйлсийг эхлүүлэх боломжыг бүрэлдүүлж болох болов уу?... Илүү сайн зөв зам шийдэлд хүрэх боломж бий гэж үзэж байна.

Та бүхэнийг энэ тал дээр нухацтай хандаж, эрүүл ухаанаар тодорхой шийдвэр гаргаж алхам хийнэ гэдэгт найдаж байна.

 http://shuud.mn/index.php?option=corner&task=view&appid=49&id=11495

Сэтгэгдэл нийт (32)
hvn bolgon urdah urdahaaa hiigeeel yawuul bolooo yum shig sanagddiin. bid nar chamd yiamar ch gai tuwug boloogvi bas ter vr hvvhdiig chin uursud shigeeech bolgoh geegvi. biden shig hvmvvs hoorondool uchirdag bolohoos bish hen negniig uruuu tataj eldew yianz bolgodoggvi. chi eniig oilgodoggvi bolohooroo teneg bgan mongoloosooo garj vzsiimvvv busad uls orond yiamar bdgiig harsanuuu? cham shig hvmvvvs ingeeel tarhiniihaaa hemjeegeer setgeeel tenegtjil bdgiin. zvgeeer urdahaaa hiigeeed vr hvvhdeee munguur dutaahgvi yawhaaal bod. setgvvlch gecheeed bitgiii teneg joohon hvvhed shig yum yarij yaw. joohon hugjuuu minii dvvv.
2010-12-26 00:58:05
за би үүнийг бичсэн хүн байна. 1. би МАХН-н гишүүн биш над шиг тэнэг хүнд тэр сүрхий намын батлах олдохгүй юм байгаа биз. тэгээд ч одоо МАН болсон гээ биз дээ. 2. Намайг тэнэг энэ тэр гээд үзэн ядаад байгаа эдгээр нөхдүүд өөрсдөө харин санаан зоргоороо хүн доромжилхоо боль 3. тэр их сүрхий боловсролтой, намайг тархиа цэнэгэл гээд байгаа, ирээдүйн үр хүүхдийг минь ижил хүйстэн болог гэж хараагаад байгаа нөхдүүдэд хэлэхэд би ямар ч байсан тэнэг нь дэндлээ ч гэсэн хүүхдээд хүн шиг хүн болгоод хүмүүжүүлж чадна. Хангалттай хайрлаж чадна гэж боддог. Хүн бүр төгс, ухаалаг байх албагүй ч хүн бүр зөв хүн байхсан гэж хичээдэг мэрийдэг л байх хэрэгтэй 4. би хөдөөнийх байж болох ч хотод ирээд 6 жил болохдоо хөдөөнийхнөөс илүү мундаг болхоороо хүмүүс тотод амьдардаггүй юм байна гэдгийг л ойлгосон
2010-12-20 19:53:14
setgvvlch hvn baij ene odooo yiamar gajigtai yum bichdiiin be yiadgiin bi ch gesen tedniii neg ene chin hvnii erh yum bgaazdee. aygvi uruwdmuur jijken setgehvitei gedgeee haruulaaad bhiiin bvgd oldmol ntr genvvvv yu yarikaaad yi yaritsiiim be vrgelj lgbt naraaa umuurch haana ch tiiim gedgeee bardam helne. olon doloon yum onkoldood bailgvi tarhia tsenegleheee bodoj yawuul hamaagvi deeer bh setgvvlcheee. eniig uuriig n olj uulzah yumsan huduuu mal deerees ireeed setgvvlchiiin surguulia arai gej tugssun bolowsrolgvi yum l bgaadaa. manai lgbt naraaa vrgelj ta nariigaaa umuurnu hairtai shvvv zorigtoi itgel naidwartai amidartsgaaay gants amidrah amidrald bid busad hvmvvst taalagdah gej uursdiiguuu nuuh estoi yu.... odoooo yu hiimeeer bna teriigeeel hiitsgeeey vrgelj bardam shvvv
2010-12-10 21:38:12
Uruvdmuur l yum bichsen bna.Shuud ingeed l uuruu ter humuust dugnelt taviad ingej bichij bolohguishdee.Oldmol genuu!!! didt get it.Turulhiin gej helvel iluu zohistoi bolovuu I think.Uuniig bichsen hun ug ni gaigui l hun baih shig bnaa.Olon talaas ni avch uzeh gej ih hicheesen bna.Ene hun LGBT hunuusiin amidraliinh ni chig handlaga bas zarim zuiliig ni oilgohgui baij boloh taltai ch jaahan sudalgaa hiigeed tgd ter homsdoltoi, medleg chadvar muu gej uzeed baigaa humuustei yariltsaad, taniltsaad tegeed deerees ni jaahan heden huudas LGBT humuusiin belgiin chig barimjaanii tuhai nom unshchval ch ene setguulch arai uuruur tedniig harj, arai uur eyeldeg yos surtahuunaar handah ni lavtai.Za setguulch hun guai mini amjilt huseye.Nom unshaarai bas humuusd buu buruu uhaalag uguurei guij bna!!!
2010-12-05 01:08:39
haha uuruu uuriigu gutaan doromjilj blno ntr yu we yamar teneg site we zailaachee
2010-12-03 14:45:34
yooo ene yamar erguu yum bichdiin be? medleg bolowsrolgu hugjiliin berhsheeltei ntr yu shaagad bgan? harin ch ene bichsen hunees iluu bolowsroltoi soyoltoi humuus zunduu bga shd. hudlaa medeelel uguhuu boliul taarii shd. chi yuga meddeg gj olon yum hutsaad bgan. nom sn unshij zuw bichih duremee surchad daraa ni olon yum bicheesei
2010-12-03 14:43:31
Ядаж зөв бичгийн дүрмээ мэдэж байж олон долоон худал юм бичээч, нэрээ нуусан Шууд мн-ий хүн гуай. Хоёр үг хооронд нь монгол хэлний дүрмээр холбох чадваргүй бол ийм юм бичсэнээр өөрийгөө л муугаар гайхуулах юм болж байх шив. Хэхэхэ.
2010-12-03 13:35:19
хөдөөний хөөсөн мантуу юуны тухай бичмэрээ аядаа вэ?
2010-12-02 11:35:42
gai bolj ene dund ter hvmvvsees bgm b.ada evgvi l ym
2010-12-02 11:14:51
hot geheer er ni erteigee untaj em emiinhee doodhiig doloodog bolj taarch bnauu
2010-12-02 10:21:11
Ene ih setgel zurhee ilehriilen bichsen hun uuriim medeelel homs bolovsrol nimgen esvel huduunuus orj ireed dunguj bichgiin soyoltoi taniltsaad udaagui bgaa esvel uuruu setgets ni gemtsen hun yum shig bna. Yum bichih gej bgaa bol gantshan nevtruuleg uzeh bish sain sugalj uzee tanai huduud chin iim asuudal barag bdaggui bh l da tehdee ene chin hot shuu de. End chinii medehgui mash ih asuudal bgaa.
2010-12-02 09:35:48
turiinii buus tolgoid garchihlaa shuu er ni
2010-12-01 21:18:11
галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг
2010-12-01 21:01:32
чааваас энэний бичиж байгаа нөгөөдүүлийнх нь дэмжиж байгааг өрөвдчихлөө..
2010-12-01 21:00:45
Ijil huistnee sonirhoh gedeg bol setgetsiin evchin shuu dee. Iimerhuu belgiin zui bus chig handlagai humuus hunii erheer halhavchlan eersdiin yos bus belgiin sonirhliig zevtgeh oroldlogo hiij bna. Hunii yosnoos gajsan edend hunii erh hamaatai umuu?
2010-12-01 19:31:01
zuv bichsen bna demjij bna. ene bichilegiig eserguutssen humuus uursunuu ijil huisten bolhoor l egduitsej bgaa. buruu gaj yumiig niigemd yasanch demjij huurugduj bolhgui.
2010-12-01 19:17:57
unen l um bichsen bna.ugaasaa ihenh n mongoor ybdag sh dee
2010-12-01 19:06:24
Яг л зөв зүйл бичсэн байна шдээ. Үнэндээ хэнч гадуурхаагүй байхад гадуурхагдах зүйлийг заримдаа өөрсдөө хийгээд байх шиг санагддаг юм. Бараг бэлгийн ийм байдлаа давуу тал мэт дөвийлгөөд байгаа шинж ажиглагддаг болсон шүү дээ.
2010-12-01 17:34:02
иш хөөрхийдөө..ийм ядуухан сэтгэхүй хаа холдноо!
2010-12-01 17:01:54
bichsentei sanal neg bna. gaj dontonguud ih baigaa shvv dee.
2010-12-01 16:55:54
Ийм утгагүй юм бичиж, бичих гэж тарамдахаа болимоор юмаа. Чиний ойр дотны хүмүүс, найз нөхдөд чинь ийм хүн байвал чи яах юм бэ. Ухуулгаа хийх үү. Учиргүй хүлээн зөвшөөрөх нь ч юу юм бэ. Гэхдээ өөрөө өөрсдийнхөөрөө л байг тэд.... Тэгэээд бас "хөмүүжил" гэж бичээд байгаа чинь ямар учиртай юм бэээ.
2010-12-01 16:46:22
Би таны юу хэлэх гээд байгааг нэг л сайн "ой"-сонгүй дээ. Монгол шиг хүн амын ихэнх нь боловсрол болон төлөвшлийн хувьд сул дорой... гэдэг чинь юу гэж байгаан...ЛГТБ чинь угаасаа Хүний эрхийн асуудал шүү дээ
2010-12-01 16:40:52
Би л лав энийг бичсэн хүнтэй санал нэг байна. Ижил хүйстнээ сексийн нүдээр харж сонирхоно гэдэг бол оюуны хомсдол. Энэ хүү охин нь ижил хүйстэн болог гэж хараагаад байгаа өмхий гомогийн хошногоор нь гэдэс дотор нь гоожиж үхээрэй.
2010-12-01 16:37:19
400-500 hun gechijee..kk,,ene ochood toolood irsiim baih daa,,yooyo,uhtelee ineelee...monogol ulsad bagaar bodohod(hun amaa 3 saya gej tootsood tednii 3 huvi gevel)100,000 hun bii..za, tegeed chamaas shaltgaalahguigeer ene buhen myanga myangan jil orshisoor irsen, hoishid ni orshisoor baih bolohoor chi end ingej hamag une tsagaa demiirch urj yugaa hiine??..kk chinii huu chini gay ohin chini lesbian bolj torog..tegsenii daraa chamaig tegeed soliorood suuj baihiig chini haraya..hahaah..amidrald am garch boldoggui yum daa busgui/zaluu mini..davahgui gesen davaagar zaaval 3 davdag..
2010-12-01 16:08:08
энэ яг махн-ын гишүүн гар байхаа..kkk
2010-12-01 15:59:26
ямар тэнэг боловсролгүй гар вэ? ийм тэнэг хүн бас байнаа..чи бас хүмууст юм бичээд буруу ухуулга хийгээд байж болохгүй шт..бүдүүлэг болхи өөр хэлэх үг алга!
2010-12-01 15:57:37
Minii huvid iimerhuu humuusiig gajig, esvel uzen yadmaar gej huleej avdaggui ee.Hussendee ingej torson bish. Nandia-r garsan 2-g uzeed buur ih oilgoh bolson. Amjilt!
2010-12-01 15:55:55
Энийг бичсэн хүнийг бүр өрөвдчихлөө. Нээх юм мэддэг юм шиг юун их юм бичцэн юм. Ижил хүйстэн хосуудын өсгөсөн хүүхэд гетеро чиг хандлагатай болох нь бусад гэр бүлийн хүүхдүүдтэй адилхан л байдаг ш дээ. Битгий худлаа юм бичиж ард түмнийг мунхруул за.
2010-12-01 15:45:16
Nandia's talk show nevtruulgeer 2 hun oroltsson Ter humuus ih zorigtoi youmaa. Belgiin chig handlaga hedii tormol bdg ch gesen yag odoogoor manaid uuniig huleen abah hors burdeegui bgaa.Amidralaa yay gej bgaa humuus youn ene asuudliig yarihtai manatai bna. Manaihaas oor orond bol sonin bish asuudal gehdee iim humuusiig manaid dandaa burguugaar bodon huleen avdag.
2010-12-01 15:03:18
Яана даа энийг бичсэн хүн өөрийгөө их л мундаг юм биччихлээ гэж бодож байгаа байхдаа хаха
2010-12-01 15:00:39
ene yamar eguu gar ve joohon medeelel avaach, yamar sudalgaa n deer undeslej bichij bgaa um Oldmoloor hogjison, songoltooroo hogjuulsen geed palantsagaa yariad bgaa um be?????
2010-12-01 14:58:25
zuv bichsen bna demjij baina 

За нэг иймэрхүү л байна ш дээ...

Миний сонсож байгаа дуунууд - 2

Өмнө нь нэгийг нь бичсэн одоо хоёр дохь листээ бичиж байна.
  • Lady Gaga - Judas
  • Katy Perry - E.T.
  • Britney Spears - Till The World Ends
  • Black Eyed Peas - Just Can't Get Enough
  • Adele - Chasing Pavements
  • Nicole Scherzinger - You Will Be Loved
  • Bruno Mars - The Lazy Song
  • Alexandra Burke - The Silence
  • Jennifer Lopez feat Pitbull - On The Floor
  • Jennifer Hudson - I Remember Me

Formula 17

За би гэдэг хүн чинь ер нь бодоод байсан чинь ангийн сэдэвтэй нэг ч кино үзэж байгаагүй юм байна ш дээ. Хүмүүс чинь тийм ч кино ийм ч кино үзсэн гээд л яриад байх юм. Зарим нь зөндөө уйлсан энэ тэр гээд л ярьж гарна шүү дээ. Ойрд ангийн кино үзмээр санагдаад болдоггүй тэр ч байтугай ЛГБТ киноны цуглуулаг хийдэг ч юм уу гэж бодоод явж байтал "Formula 17" (2004 Taipei) гэдэг энэ киног үзэх боломж гарлаа. За тэгээд найз залуутай цуг сууж байгаад үзлээ. Анхны кино үнэхээр таалагдсан шүү. Их хөгжилтэй кино байна лээ. Зөндөө их инээсэн хэхэ. Тиен гэдэг тосгоны залуу хотод орж ирснээр хөгжилтэй явдлууд эхлэнэ дээ. Онлайнаар танилцсан залуутайгаа тэсэн ядан уулзаж, хотод ариун хайр, ханхүүгээ хайж л ирсэн залуугийн тухай. Ёстой л гэнэн цагаанхан яг л үлгэр мэт санагдсан. Мөн кинондоо хөөрхөн хөөрхөн чимэг оруулж өгсөн нь их гоё болсон байна лээ. Киноны өрнөлд тэр нөгөө хүсч хүлээгээд байсан хайртайгаа (тэр хайртай залуу нь баян, царайлаг нөхөр бий) учирсан боловч үл ойлголцол гарч тэд харьцаагүй болж төгсгөлдөө нөгөө лаг залуу нь Тиенийг хайж олно. Энэ хооронд бас л хөгжилтэй явдалууд гарна даа. За тэгээд анхны үзсэн кино маань энэ ази хөгжилтэй кино боллоо. Тэгж байгаад Latter Days, Milk энэ тэрийг үздэг юм уу дөө. Өө нээрээ би чинь бас лесбиан "Monster" (2003) гэдэг кино үзэж байсан юм байна ш дээ. Чарльз Терон гол дүрд нь тоглож уг киногоороо оскароос шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авснаар нэр хүнд нь өссөн. Багаасаа эрэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлтэй болсон танхай биеэ үнэлэгч бүсгүй нэгэн лесбиан охинтой таарч түүнд хайртай болсноор үйл явдал эхлэдэг. Хайртай хүнтэй болсон хэдий ч тэр биеэ үнэлэсэн хэвээр олсон мөнгөө найз охиндоо зориулана. Нэг өдөр өөрийг нь хүчирхийлхийг оролдсон залуугийн амийг хөнөөж дараа нь бүх мөнгийг нь бас машиныг нь аваад нөгөө залуугаа ойд хаяаад явснаар тэр биеэ үнэлэх биш биеэ үнэлэх нэрийдлээр залуусыг алж мөнгийг нь дээрэмддэг болов. Цагдаагийнхан тэр хоёрыг эрэн сурвалжлаж төд удалгүй манай бүсгүй баривчлагдана. Тэгээд дараа нь түүний шүүх хурал болж байхад нөгөө хайртай байсан эмэгтэй нь гэрчийн мэдүүлэг өгхөөр орж ирнэ тэр үед үнэхээр аймар байсан нөгөө эмэгтэй нь түүний бүх хэргийг илчилнэ. Тэрээр 15 жил хоригдож байгаад цаазаар авхуулдаг нэг ийм эмэгнэлтэй кино. Бодит амьдралаас сэдэвлэсэн кино гэж байгаа. За тэгээд нэг иймэрхүү хоёр кино байна даа. Дараа нь үзсэн кинонуудынхаа талаар бичиж байнаа. Тэгээд нөгөө хүсээд байгаа ЛГБТ кинонуудынхаа цуглуулагыг хийхээс.

Sunday, May 1, 2011

Сайхан байна...

"Үтрээний хүүрнэл" энэ бол эмэгтэйчүүдийн эрх болон хүчирхийллийн эсрэг тэмцсэн жүжиг. Энэ жүжгийн трансжендер хэсэгт Монголынхоо транс охдуудыг төлөөлж тоглоо. Хэдий Монголд транс охид маань цөөхөн байдаг ч гэсэн энэ хүмүүсийнхээ төлөө, эрхийнхэн төлөө хүчтэй дуугарч чадсандаа баяртай байна. Өмнө нь 3 сард тоглох ёстой байсан боловч "Black box" театрын зүгээс үзүүлсэн ялгаварлан гадуурхалтын улмаас тоглож чадаагүй ээ. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Учир нь хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй амаа таглуулчихсан юм шиг болсон болохоор. Гэхдээ дахин тоглогдож үгээ хэлж чадсан сайхан байна. Жүжгийн багынхандаа бүгдэнд нь баярлалаа. Тэнд ирсэн хүмүүсийн ядаж тал нь ЛГБТ хүмүүсийн талаар эерэг хандлагатай болж тал нь мэдээлэлтэй болж чих онгойсон гэдэгт итгэж байна. Өөрийнхөө эрсдэлийг тооцсонгүй ээ, өөрийгөө од болгохыг хүссэнгүй ээ зөвхөн ЛГБТ хүмүүс талаар нийгэмдээ тодорхой ойлголт өгхийг хүссэн, зориг гаргасан сайхан байна. Тун удахгүй биднийг ойлгох гэрэлт ирээдүй ирнэ гэдэгт итгэж байна.

Thursday, April 28, 2011

АНИРГҮЙ ТЕАТР

Чшшш, чимээгүй! Тэд тайзан дээр аниргүйг тунхаглаж байна. Үг бол хамгийн хүчтэй зэвсэг. Гэхдээ чимээгүй байх нь ихийг өгүүлэх тохиолдол ч бий. Заримдаа бүдгэрэх нь тэр хүнийг улам бүр тодотгодог гэдэг шиг. Ингээд аниргүй театрын хэлгүй жүжигчдийг хүлээн авна уу.


"Түүх эхэлсэн цэг"
Эртний Грек хэлний "Pantomimus" хэмээх үг даган дуурайх гэсэн утгатай. Харц ардаас эхлээд хаад ноёдыг элэглэдэг жүжигчдийн бүлэг Ромын эзэнт гүрний үед үүссэн бөгөөд тэднийг бүхнийг дуурайгч буюу пантомимо хэмээн нэрлэдэг байж. Нийгмийн завхрал, ёс суртахууны доройтол, хоёр нүүр гаргагчдыг элэглэхдээ тэд үгийг бус үйл хөдлөл, нүүрний хувирлыг сонгосон байна. Тухайн жүжгийн үйл явдал, агуулгад тохируулан жүжигчид нүүрээ буддаг онцлогтой. Зарим нэг нь тэдний жүжгээс өөрсдийгөө олж хардаг байсан биз. Гэхдээ ихэнх хүн пантомимо жүжигчдийг алиалагчийн дүрээр хүлээн авч байв. Хэрвээ тэд үзэл бодлоо үгээр илэрхийлсэн бол жүжиг нь төд удалгүй хаагдах байсан тухай судлаачид тэмдэглэсэн нь бий. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг байх аа. Пантомимо хүчээ авч, хүмүүс ид үздэг болоход жүжиг уналтанд оржээ. Болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцэх анхны зорилгоосоо хазайн жирийн шог үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Сүүлдээ пантомимо садар самууныг ч сурталчилах болов. Энэ шалтгаанаар пантомимог хориглох шийдвэрийг Ромын эзэнт гүрний анхны удирдагч Август Цезарь гаргасан аж. Гэвч сурсныг сураар байтугай цаазаар ч боож болох биш. Пантомимочууд нууцаар жүжгээ тавьсаар байсан.

"Салаа, мөчрүүд "   
Урлаг судлаачид пантомимог агуулгаас нь хамааруулан дөрвөн төрөлд ангилж үздэг.

Тариачны пантомимо:
Хөдөөгийн эгэл бор амьдрал, тариачдын зовлон зүдүүрийг харуулсан жүжгийг энэ төрөлд хамааруулдаг. Үйл явдал нь мэдээж тосгонд өрнөнө. Сайхан сэтгэлтэй ч ядуу залуу гол баатар нь бөгөөд газрын эзний охинд дурлана. Энэ нөхцөл байдал хожим уран зохиол, киноны мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй.

Мело пантомимо:
Мелодрам буюу уянгын халилтай жүжиг. Хайр сэтгэл, гэр бүлийн асуудал, залуу хосуудын сэдвээр дамжуулан тухайн нийгэм, цаг үеийн байдлыг тусгадаг онцлогтой.

Реалист пантомимо:
Ихэнх нь пантомимод бодит байдлыг шогчлон харуулдаг ч уг төрөл тэдгээр асуудлыг хамгийн хурц тавьдгаараа ялгардаг. Нийгмийн ялзрал, хүмүүсийн болхи, бүдүүлгийг харгисаар үзүүлдэг аж. Аллага, гэмт үйлдлийг үзүүлдэг цорын ганц төрөл нь энэ.

Үлгэрийн  пантомимо:
Уг театрын хамгийн гэм хоргүй төрөл. Хүүхдийн пантомимо гэж нэрлэгдэх нь ч бий.

"Пантомимо бол нууц"
Анир чимээгүйгээс юу сонсож болох вэ? Пантомимо жүжигчдийн нүүрний хувирал, үйл хөдлөлийг хэрхэн тайлах вэ? Эл төрлийн жүжиг учир битүүлэг атлаа гүн утгыг илэрхийлдэг учраас жүжгийн зохиолч "пантомимо бол нууц" хэмээн хэлсэн биз. Нууц үргэлж сонирхол татаж байдаг хойно пантомимо ч байсаар байх биз. Нууцыг тайлах уу?



Tuesday, April 19, 2011

THE VAGINA MONOLOGUES

Eve Ensler
Ийв Энслер нь жүжгийн зохиолч, жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч, феминист эмэгтэй юм. Тэрээр 1953 онд Нью Йорк хотод төржээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь The Vagina Monologues жүжиг бөгөөд уг жүжгээ 1996 онд бичиж Гринвичийн Корнелиа Стрийт кафед анх тоглосон. 1998 оноос Энслер эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг ашгийн төлөө бус V-Day олон улсын хөдөлгөөнтэй хамтран ажиллах болсноор The Vagina Monologues жүжиг нь уг хөдөлгөөний чухал хэсэг болсон юм.
Ийв Энслер зохиолч төдийгүй хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм. Ийв жүжгийн зохиолд олгодог нэр хүндтэй шагнал Гугенхаймын Феллофшип болон The Vagina Monologues жүжгээрээ Obie awards зэрэг нэр хүндтэй шагналууд хүртэж байсан бөгөөд Харвард Кеннэдигийн сургуулиас "Шилдэг Лидер" болон 2010 онд Good Housekeeping сэтгүүлээс "Дэлхийг өөрчилсөн 125 эмэгтэй"-н нэгээр нэрлэгдсэн байна.

The Vagina Monologues 
Зохиолч Ийв Энслерийн The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл бүтээл нь The New York Times сэтгүүлээс "хөгжилтэй" бөгөөд "зүрх шимшрүүлэм", Daily News сониноос "оюунлаг" бөгөөд "эрэлхэг зоригтой" хэмээн өргөмжлөгдсөн юм.
Энэ бүтээл эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж, зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл  явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг.
 The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжиг нь бие даасан богино хүүрнэлүүдээс бүрдэх ба V-Day хөдөлгөөний нэг хэсэг болсноос хойш жил бүр зохиолч шинэ хүүрнэлийг онцгойлон нэмж тухайн оны Үтрээний хүүрнэлд оруулдаг болсон.
Хатагтай Энслер дэлхий даяар уг жүжгийг тоглож асар их магтаал, сайшаал хүртсэн юм. Мөн энэхүү бүтээлд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин Oprah Winfrey, Jennifer Hudson, Salma Hayek, Cate Blanchett, Whoopi Goldberg, Jane Fonda, Calista Flockhart, Winona Ryder, Alanis Morissette, Rosario Dawson, Kerry Washington, Faith Hill зэрэг дуучин, жүжигчин, хөтлөгч гээд олон алдартай эмэгтэйчүүд оролцон тоглосон бөгөөд жилээс жилд энэ үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.







Monday, April 11, 2011

Сэтгэгдэл - 1

Ойрдоо сэтгэл санаа их тогтворгүй хэцүү байлаа. Гадаа ч гэсэн заримдаа дулаахан заримдаа сэрүүхэн салхитай салхигүй. Ганцаардах юм бол нэг л хоосон санагдаад уйлчихна. Ядаж mp минь байхгүй байсан болохоор бүүр их ганцаардлаа. Тэгээд ганцаардаж зовохгүйн тулд унтах гэж хичээх юм. Бүр ямар нэгэн бодохгүй яагаад ганц ч хором байж болдоггүй юм болоо гэж бодоод дахиал ямар нэгэн бодлууд ар араасаа бодогдоод. Хайртай хүнээсээ салахад ийм хэцүү байдаг гэж бодсонгүй ээ. Надаас тэр минь салаад явлаа гэхэд би тэр хүнд үргэлж санаа зовсон хэвээрээ даарч байгаа болов уу? өлсөж, цангаж байгаа болов уу? хэн нэгэн гомдоовол яанаа над шиг энэ хүнийг хайрлаж чадах хүн байгаа болов уу? гэж бодоод өөрийгөө улам хэцүү байдалд оруулчихаад тэр байдлаасаа гарах гэж тэр минь их ухаалаг, царайлаг болохоор өөр хэн нэгэн сайн хүнтэй таараад аз жаргалтай байна гэсэн бодлоор өөрийгөө хуурна. Өнгөрсөн амьдралаа бас харж үзлээ түүнтэй өнгөрүүлсэн өдөр бүхэн сайхан дурсамжийг дагуулдаг юм байна лээ. Тийм болохоор миний амьдралтай тэр чигтээ холбоотой болчихсон байна. Гадуур алхсан ч, кино үзсэн ч, хоол идсэн ч ер юу ч хийсэн түүнтэйгээ хамт хийдэг байсан болохоор одоо надад хэцүү байсан. тэгээд бас юу ч хийж болохгүй юм шиг санагдсан. Ингээд бодоход салах гэдэг нь надад хэцүү байсан ч энэ зовлон шаналал нь хэдхэн хоног үргэлжлээл тэрний дараа зүгээр болчихно гэж бодсон. магадгүй өнөөдөр хэцүү байсан ч салсан нь хэн хэндээ дээр юм шиг. Гэхдээ хоёулаа хоёр талд ингээд шаналаад суухийн оронд уулзаж ярилцаад асуудлыг нэг тийш нь шийдсэн нь дээр гэж үзээд нэг цэцэрлэгт сууж сэтгэлээ хэн хэндээ нээлээ. Хүн ер нь нээлттэй сэтгэлээ нээж ярих нь хэн хэнийгээ ойлгох чухал үйлдэл юм байна лээ. Тэгээд яагаад салий гэж бодсон яг одоо ямар байгаа гээд бүхий л асуудлаа ярьж үзээд бүх зүйлийг шинээр эхлэхээр шийдсэн. Эхэндээ салсан нь дээр гэж бодсон ч хайрынхаа ухаанлаг үгүүдийг сонсож түүнийхээ зөөлөн царайг хараад бодол минь өөрчлөгдсөн ч юм шиг. Одоо надад их гоё байнаа би түүндээ хайртайгаа бас тэр минь надад ямар их хайртайг улам хүчтэй мэдэрсэн. Шинэ долоо хонгийн эхний өдөр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт санагдаад байна. Би түүнийгээ одоо алдаж болохгүй гэдгээ ойлгосон бид хоёр бие биенээсээ хамааралтай нэг цогц юм байна. Хос зүрх тулж ирсэн саад болгоныг даваад цааш эцсээ хүртэл аялахаа бие биедээ цохилтоороо амласан. Зүрхний минь цохилт зогсох мөчид л аялал минь зогсоно...

Thursday, March 24, 2011

Миний сонсож байгаа дуунууд - 1

Яг одоогоор сонсож байгаа дуучдынхаа дуунуудаасаа сонгож хийлээ. Дараа нь хараад энэ үед ийм дуу сонсож байсан гээд харахад бас сонирхолтой байх байхаа. За тэгээд хүний сонирхол байнга өөрчлөгдөж байдаг болохоор энэ листээ бас байнга сольж байна...

  • Lady Gaga - Born This Way
  • Christina Aguilera - Not Myself Tonight
  • Rihanna - S&M
  • Britney Spears - Hold It Against Me
  • Katy Perry - Firework
  • Black Eyed Peas - The Time
  • Pink - Fucking Perfect
  • Adele - Don't You Remember
  • Alicia Keys - Distance And Time
  • Taylor Swift - Last Kiss
  • Micheal Buble - Georgia On My Mind
  • Adam Lambert - Whataya Want From Me
  • Sweetymotion - Sanahiin Ayalguu