Monday, May 2, 2011

Formula 17

За би гэдэг хүн чинь ер нь бодоод байсан чинь ангийн сэдэвтэй нэг ч кино үзэж байгаагүй юм байна ш дээ. Хүмүүс чинь тийм ч кино ийм ч кино үзсэн гээд л яриад байх юм. Зарим нь зөндөө уйлсан энэ тэр гээд л ярьж гарна шүү дээ. Ойрд ангийн кино үзмээр санагдаад болдоггүй тэр ч байтугай ЛГБТ киноны цуглуулаг хийдэг ч юм уу гэж бодоод явж байтал "Formula 17" (2004 Taipei) гэдэг энэ киног үзэх боломж гарлаа. За тэгээд найз залуутай цуг сууж байгаад үзлээ. Анхны кино үнэхээр таалагдсан шүү. Их хөгжилтэй кино байна лээ. Зөндөө их инээсэн хэхэ. Тиен гэдэг тосгоны залуу хотод орж ирснээр хөгжилтэй явдлууд эхлэнэ дээ. Онлайнаар танилцсан залуутайгаа тэсэн ядан уулзаж, хотод ариун хайр, ханхүүгээ хайж л ирсэн залуугийн тухай. Ёстой л гэнэн цагаанхан яг л үлгэр мэт санагдсан. Мөн кинондоо хөөрхөн хөөрхөн чимэг оруулж өгсөн нь их гоё болсон байна лээ. Киноны өрнөлд тэр нөгөө хүсч хүлээгээд байсан хайртайгаа (тэр хайртай залуу нь баян, царайлаг нөхөр бий) учирсан боловч үл ойлголцол гарч тэд харьцаагүй болж төгсгөлдөө нөгөө лаг залуу нь Тиенийг хайж олно. Энэ хооронд бас л хөгжилтэй явдалууд гарна даа. За тэгээд анхны үзсэн кино маань энэ ази хөгжилтэй кино боллоо. Тэгж байгаад Latter Days, Milk энэ тэрийг үздэг юм уу дөө. Өө нээрээ би чинь бас лесбиан "Monster" (2003) гэдэг кино үзэж байсан юм байна ш дээ. Чарльз Терон гол дүрд нь тоглож уг киногоороо оскароос шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авснаар нэр хүнд нь өссөн. Багаасаа эрэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлтэй болсон танхай биеэ үнэлэгч бүсгүй нэгэн лесбиан охинтой таарч түүнд хайртай болсноор үйл явдал эхлэдэг. Хайртай хүнтэй болсон хэдий ч тэр биеэ үнэлэсэн хэвээр олсон мөнгөө найз охиндоо зориулана. Нэг өдөр өөрийг нь хүчирхийлхийг оролдсон залуугийн амийг хөнөөж дараа нь бүх мөнгийг нь бас машиныг нь аваад нөгөө залуугаа ойд хаяаад явснаар тэр биеэ үнэлэх биш биеэ үнэлэх нэрийдлээр залуусыг алж мөнгийг нь дээрэмддэг болов. Цагдаагийнхан тэр хоёрыг эрэн сурвалжлаж төд удалгүй манай бүсгүй баривчлагдана. Тэгээд дараа нь түүний шүүх хурал болж байхад нөгөө хайртай байсан эмэгтэй нь гэрчийн мэдүүлэг өгхөөр орж ирнэ тэр үед үнэхээр аймар байсан нөгөө эмэгтэй нь түүний бүх хэргийг илчилнэ. Тэрээр 15 жил хоригдож байгаад цаазаар авхуулдаг нэг ийм эмэгнэлтэй кино. Бодит амьдралаас сэдэвлэсэн кино гэж байгаа. За тэгээд нэг иймэрхүү хоёр кино байна даа. Дараа нь үзсэн кинонуудынхаа талаар бичиж байнаа. Тэгээд нөгөө хүсээд байгаа ЛГБТ кинонуудынхаа цуглуулагыг хийхээс.

No comments:

Post a Comment